Танилцуулга

РТТ компаний тухай

1996 онд РТТ ХХКомпанийг  Н. Далантай "УНИВЕРСУМ" ББХК нэртэйгээр,  "Герман чанар Монголд" уриатай үүсгэж байсан түүхтэй. 
Тэрбээр Ардчилсан Герман Улсын Отто фон Гийркэгийн нэрэмжит Магдэбүрг хотын их сургуулийг өргөгч машин механизмийн инженер-зохион бүтээгчээр суралцаж төгссөн юм.


1996 оноос дэвшилтэт технологийн вакум цонх, хаалга болон хамгаалалтын системийг Герман улсаас захиалгын дагуу нийлүүлэх, угсрах болон засварлах үйлчилгээг үзүүлсэн анхны байгууллага байв. Бидний бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг үнэлж, хамтран ажилладаг байсан харилцагчдын тоонд Худалдаа Хөгжлийн Банк, Анод Банк болон эртний эдлэлийн олон дэлгүүрүүд ордог байлаа.

(Зургийн тайлбар: 1996 оны сурталчилгааны даавуун уут)


1998 оноос дугуй засвар, конвейерийн ремень засварын бүтээгдэхүүн, үйлчилгээний тэргүүлэгч германы РЕМА ТИП ТОП брендийн Монгол улс дахь төлөөлөгчөөр ажиллаж эхэлсэн. Герман нөхөөс, цэнхэр цавуу гэдэг нэрээр дугуй засврын нөхөөс нь аль хэдийн олонд танил болжээ.


2002 онд манай компани өөрчлөн зохион байгуулагдаж, өнөөдрийн "РТТ" ХХК болсон цагаас хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна.
РТТ гэдэг Резин Техник Технологи гэсэн нэрийн товчлол юм.
Энэхүү хугацаанд бидний үйл ажиллагаа өргөжин тэлж, дэлхий даяар чанар, техниологиороо тэргүүлэгч бүтээгдэхүүн үйлдвэрлэгч шилдэг байгууллагуудын Монгол улс дахь албан ёсны төлөөлөгчөөр амжилттай ажиллаж байна.



2013 оноос ТИП ТОП ТӨВд үйл ажиллагаагаа явуулж байна.



Бид дараах компаниудын Монгол улс дахь албан ёсны төлөөлөгч юм.



REMA TIP TOP AG


РЕМА ТИП ТОП  (Герман) - 1923 онд ах дүү Отто болон Вилли Грубер нарын үүсгэн байгуулсан, өдгөө дэлхийн 170 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг дэлхийн шилдэг элэгдэл хамгааллын бүтээгдэхүүн, дугуй болон конвейерийн засварын материал үйлдвэрлэгч, үйлчилгээ үзүүлэгч, зөвөлгөө өгөгч компани. Анх унадаг дугуйн олгойн засварын бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан бол өдгөө бүх төрлийн хөнгөн болон хүнд үйлдвэрт (нэн ялангуяа уул уурхайн болон цемент үйлдвэрлэлийн салбар),  байгуулагдан унадаг дугуйн нөхөөс үйлдвэрлэж эхэлсэн Автомотив, индустри буюу үйлдвэрлэлийн салбарт хэрэглэгдэж буй резинэн бүтээгдэхүүнүүдийн засварын өндөр чанартай материал, машин тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг. Резинэн бүтээгдэхүүн гэдэгт бүх размерийн дугуй, конвейерийн ремень, шигшүүрийн сетк, резинэн доторлогоо зэрэг орох бөгөөд эдгээрийн засварын материал, багаж, тоног төхөөрөмжийг бид бүхэн танд нийлүүлж  байна.

http://www.rema-tiptop.com/


COFRA S.r.l

КОФРА  (Итали) - 1938 онд байгуулагдсан хөдөлмөр хамгааллын гутал үйлдвэрлэлээрээ Европт тэргүүлэгч компани. Бүхий л төрлийн мэргэжил, хөдөлмөрийн нөхцөлд зориулсан ажлын гутал, хувцас болон бусад хамгаалах хэрэгсэлүүдийг Итали, Албани улсуудад байрладаг үйлдвэртээ үйлдвэрлэдэг. КОФРА нэрийн ажлын гутлууд нь хамгийн дэгжин итали загвар, сайн чанарын материал болон боломжийн үнийн цогцлол юм.

РТТ ХХК нь Европ холбооны стандартыг бүрэн хангасан ажлын тусгай гутлуудыг Монгол улсын зах зээлд анхлан нэвтрүүлэн нийлүүлсэн байгууллага бөгөөд өдгөө загвар, размерын хамгийн өргөн сонголтыг санал болгодог ханган нийлүүлэгч болсон. Бид 70 орчим загварын ажлын гутлуудыг дэлгүүрээрээ байнга худалдаалахаас гадна захиалгаар нийлүүлдэг.

http://www.cofra.it/




IFE Aufbereitungstechnik GmbH


ИФЕ  (Австри) - Дэлхийд метал илрүүлэгч, шигшүүрийн машин, чичиргээт конвейерийн үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч. Таны хэрэгцээт машиныг үйлдвэрлэн, нийлүүлнэ.

http://www.ife-bulk.com/





VOSS HELME GmbH


ФОСС (Герман) - Бүх орчин нөхцөлд тохирсон хамгаалалттай малгай, каск үйлдвэрлэгч.
 
http://www.voss-helme.de/


AME INTL.




RTT LLC is the official distributor of the following brands in Mongolia:
  • Rema Tip Top AG
  • Cofra Srl
  • IFE GmbH
  • Voss Helme GmbH
  • AME INTL.